top of page
Black Speaker

5+1 хөтөлбөр

Бизнес төлөвлөгөө, бизнес хөгжүүлэлтийн үндсэн чиглэл боловсруулах хамгийн хялбар шийдэл. 

5+1 хөтөлбөр гэж юу вэ?

5+1 хөтөлбөр бол компаниуд өөрийн санаачилсан бизнес төлөвлөгөө, төслийн консепцийн үндсэн чиглэлийг мэргэжлийн багшийн сургалт, чиглүүлгийн тусламжтайгаар өөрсдөө боловсруулах хөтөлбөр юм. 

 

Энэ хөтөлбөр ямар асуудлыг шийдвэрлэж байгаа вэ? 

Жижиг дунд компаниуд бизнес төлөвлөгөө, төслөө боловсруулахдаа дийлэнх тохиолдолд нэг ажилтанд хариуцуулдаг, эсвэл бусдыг хөлсөлж хийлгэдэг. Энэ тохиолдолд мэргэжлийн чиг баримжаа дутагдах, эсвэл талууд хоорондын ойлголцол хангагдаагүйгээс шалтгаалан маш их зардал, цаг хугацааны дараа хийсэн ажлууд хэн нэгний шүүгээнд хадгалагдан үлдэх нь бий. 

 

5+1 хөтөлбөр хэрхэн явагддаг вэ? 

 

5+1 хөтөлбөр нь дээрхи асуудлуудыг шийдвэрлэхийн тулд төсөл, бизнес төлөвлөлт боловсруулах үйл явцыг 8 үндсэн хэсэгт хуваан арга зүйг компанийн удирдлагын баг, түлхүүр ажилтнуудад зааснаар, оролцогчид даалгаврын хүрээнд бизнес төлөвлөгөөгөө өөрсдөө боловсруулах боломжийг олгосон юм. 

 

Давуу тал. 

 

  • Зөвлөх болон компани хоорондын мэдээлэл солилцоо сайжирна.

  • Төсөл, бизнес төлөвлөгөөний практик ач холбогдол нэмэгдэнэ.

  • Үндсэн чиглэл учраас төсөл, төлөвлөгөө нь уян хатан, ашиглахад хялбар болно. 

  • Компанийн удирдлагын баг, түлхүүр ажилтнууд нь бизнесээ илүү системчилж ойлгодог.

  • Хөгжлийн шийдэл, түүний үндэслэл, үр дүнг илүү танин мэддэг. 

  • Цаашид өөрсдөө хөгжүүлэх, хэрэгжилтэнд мониторинг хийх боломжтой болдог.

  • Цаг хугацаа ба зардал хэмнэнэ.

Хүлээгдэж буй үр дүн:

  • Компанийн жилийн бизнес төлөвлөлт

  • Компанийн дунд хугацааны хөгжлийн төсөөлөл

  • Хөрөнгө оруулалтын танилцуулга, ба санал

  • Санхүүгийн модел

  • Бусад

Жишээ үр дүнг энд дарж харна уу.

bottom of page