top of page
Black Fabric

BeGlobally

Экспортын шинэ гарц

Төслийн тухай: BeGlobally бол Монгол улсын бизнесүүдийг Энэтхэг улсад салбараа нээх буюу тус улсад үйлдвэрлэл, борлуулалт, болон гуравдагч улсруу экспортлох бизнес моделийг бий болгоход шаардлагатай судалгаа, бизнес төлөвлөгөө, хамтын ажиллагаа бий болгох цогц үйлчилгээ юм. Тус улсад шилжүүлснээр Монгол улсаас экспорт хийхтэй холбоотой үйлдвэрлэл болон логистикийн асуудлууд шийдвэрлэгдэж, 1.3 тэрбум хүн амтай, дэлхийд 6-д орох том зах зээлд ажиллахаас гадна, гуравдагч оронруу экспорт хийхэд илүү хялбар, өртөг бага болно. 

 

Яагаад Энэтхэг гэж?

 

  1. Энэтхэг улс нь Ease of Doing Business Index-ийн өсөлтөөр дэлхийд тэргүүлдэг. 

  2. Энэтхэг улс нь дэлхийд хүн амын тоогоор 2-т, эдийн засгийн хэмжээгээр 6-д ордог хурдацтай хөгжиж байгаа улс юм. 

  3. Зөвхөн нийслэлийн бүс нутаг (Delhi NCR) нь 16 сая хүн амтай бөгөөд Монголоос 10 дахин том зах зээлтэй. 

  4. Үйлдвэрлэлийн өртөг Монголоос 2-5 дахин бага. 

  5. Гуравдагч улсруу экспорт хийхэд тээврийн зардал Монголоос 5 дахин бага.

  6. Purchasing Power Parity буюу өөрийн мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадвар дэлхийд 3-т ордог. 

  7. БНЭУ нь Барууны орнуудтай найрсаг харилцаатай тул улс төрийн эрсдэл бага.

  8. Хамтын ажиллагааны боломж өндөр, хугацаа богино. 

  9. Хүний нөөц, гэрээт үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагааны зардал маш бага.

Ямар компаниудад зориулагдсан бэ?

  1. Монголд үйл ажиллагаа явуулдаг. 

  2. Өрсөлдөхүйц бүтээгдэхүүнтэй.

  3. Судалгаа, бизнес төлөвлөгөөний зардлыг санхүүжүүлэх боломжтой.

  4. Энэтхэгт хэрэгжүүлэх төслийн нийт санхүүжилтын 20-оос дээш хувь болон бүхэлд нь бие даан санхүүжүүлэх боломжтой. 

 

Үйлчилгээний үе шат ба хийгдэх ажлууд

 

I. Тандалт

  • Нэг төрлийн бүтээгдэхүүнд төвлөрсөн урьдчилсан тандалт

 

II. Бизнес төлөвлөлт

  • Энэтхэг дэх зах зээлийн судалгаа

  • Эрх зүйн зохицуулалт болон татварын мэдээлэл

  • Хамтарч ажиллах боломжтой компаниудын жагсаалт

  • Зах зээлд нэвтрэх зөвлөмж

  • Бизнес төлөвлөгөө

  • Санхүүгийн урьдчилсан тооцоолол

III. Бизнес модел хөгжүүлэлт

  • Энэтхэгт хуулийн этгээдийг бүртгүүлэх

  • Татварын чөлөөт бүст компани байгуулах

  • Хамтын ажиллагааны гэрээнүүд хийгдэх

  • Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ (шаардлагатай бол)

  • Бусад шаардлагатай

IV. Энэтхэг дэх үйл ажиллагааны дэмжлэг

  • Нягтлан бодох бүртгэл

  • Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ

  • Бусад шаардлагатай. 

 

Яагаад бид гэж?

 

"Truthlize"-н Монгол-Энэтхэгийн хамтарсан баг нь 2016 оноос эрүүл мэнд, мэдээллийн технологи болон бусад салбарт хамтран ажиллаж байгаа ба тус улс дах бизнесийн боломжийг Монголын компаниудад танилцуулахад бэлэн боллоо. 

bottom of page