top of page
Abstract Design

Хөрөнгө удирдлага

Thuthlize consulting-ийн зорилго, арга зүй нь хөрөнгө оруулагчдыг мэргэжлийн хөрөнгө оруулагч болгоход чиглэсэн. 

Үйлчилгээний тухай: Хөрөнгө удирдлагын үйлчилгээ нь гарааны болон жижиг дунд бизнест хөрөнгө оруулалтын багц эсвэл сан үүсгэх, түүнийг удирдах, бодит өгөөж хүртэх зорилгоор компаниудыг сонгон шалгаруулах, компаниудыг удирдах, тэдгээрээс бодит өгөөж хүртэхтэй холбоотой цогц үйл ажиллагаа юм. 

 

Хийгдэх ажлууд: 

  1. Багц санг үүсгэнэ. (set-up and formation)

  2. Хөрөнгө оруулалтын сангийн бизнес төлөвлөгөө, шаардлагатай бодлого, журмыг боловсруулна. 

  3. Компаниудыг сонгон шалгаруулна. 

  4. Таван компанид тус бүрд хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадамжийг дүн шинжилгээ, бизнес хөгжүүлэлтийн чадамжийн дүн шинжилгээ, санхүүгийн үйл ажиллагааны чадамжийн дүн шинжилгээг тус тус хийж, зөвлөмж боловсруулна. гүйцэтгэнэ. 

  5. Компани тус бүрд хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн гол нөхцөл тохирох, шаардлагатай гэрээг боловсруулна. 

  6. Компани тус бүрд Бизнес хөгжүүлэлтийн үндсэн чиглэлийг “8+1” хөтөлбөрөөр боловсруулна. 

  7. Компаниудад хөрөнгө оруулагчийг төлөөлж ажиллана. 

  8. Компаниудын хувьцааг бусад этгээдэд санал болгох, санд нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. 

 

Үйлчилгээний үр дүн:

Хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэнэ.

  1. “Трютлайз”-ийн арга зүй нь компанийн үнэлгээг өсгөх, засаглалыг сайжруулах, компанийг хөгжлийн дараагийн шатанд гаргахад бодит үр нөлөө үзүүлж чадамжтай. 

  2. Хөрөнгө оруулагчдын датабааз болон компанийн хэрэгжүүлж буй бусад төслүүд нь хөрөнгө оруулагчдад бодит өгөөж өгөхөд чиглэгдсэн. 

 

Эрсдэлээс хамгаалагдана.

  1. “Трютлайз”-ийн хөрөнгө оруулалтын процесс, хөрөнгө оруулагчдыг төлөөлөх үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагч, компани хоорондын үл ойлголцлоос сэргийлсэн ба үйл ажиллагааны явцад үүсч болох үл тохирлыг цаг тухайд мэдээлэх боломжтой

 

Цаг хугацаа хэмнэнэ.

  1. Бизнест зохистой байдлаар оролцох, мэдээлэл дамжуулах, хяналт мониторинг хийх тодорхой шийдлүүд, компаниудын мэдээллийн сан, хөрөнгө оруулагчийг тухайн бизнест оролцох цагийг хэмнэх боломжийг олгодог. 

bottom of page