top of page

Youtube-ийн Silver button-той сувгийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал

da4f7d302b534f9f89f1f8823903c628.jpeg

“Аз фильм” ХХК

“Аз фильм” ХХК нь 2017 онд байгуулагдан медиа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2021 оноос хойш “Нана ноно” олон ангит, цуврал хүүхэлдэйн киноны төслийг эхлүүлсэн. 2023 онд Англи хэл дээр гаргаж, гадаад зах зээлд цацах бэлтгэл ажлыг гүйцэтгээд байна. Англи хэл дээр гаргах ажил нь тодорхой амжилтанд хүрсний дээр компани өнгөрсөн хугацаанд хүүхэлдйн киноны 1 ангийг 7 хоногийн дотор бүтээх процессийг төлөвшүүлж чадсанаараа төслийн үр ашгийг үнэмлэхүй нэмэгдүүлэх боломжтой болсон. Одоо бид олон улсын зах зээлд илүү нээлттэй ажиллах төслөө хэрэгжүүлэх зорилгоор хамтарч ажиллах хөрөнгө оруулагчийг урьж байна. 

az logo web.jpg

Санал болгогч: 

"Aз фильм" ХХК

T logo wo Inv.png

Зөвлөх:

Truthlize

Speck зөвлөмжүүд.png

Төслийн тухай: “Нана ноно” хүүхэлдэйн кино

 “Nana Nono” контентын төслийн баг нь өөрсдөө дүр хөгжүүлж, бүтээдэг. Контентийн хамгийн гол ялгарал болон давуу тал нь контентийн зохиол нь сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрүүдэд суурилж бүтээгддэгт оршдог.  Ингэснээр контент нь дараах чухал давуу талуудыг бий болгодог. Үүнд: 

  1. Хүүхдийн таашаалын онцлогт тохирсон. 

  2. Хүүхдийн сургуулийн өмнөх боловсролыг дэмждэг.  

  3. Цуврал дүрүүд бий болдог. 

“Нана ноно” төсөл нь “Аз фильм” ХХК-ийн 2024-27 оны хоорон дахь үндсэн үйл ажиллагааны бизнес загвар юм. Бид 2027 он гэхэд Цэцэрлэгийн боловсролын дэлхийн шилдэг хөтөлбөрүүдтэй нийцсэн контентуудыг нийт 5 хэл дээр бүтээж, гадаад улс орнуудад 10 мерч бүтээгдэхүүнтэй, 50 сая дагагчтай, сард 1 тэрбум төгрөгийн орлоготой, 50 тэрбум төгрөгний үнэлгээтэй бизнес болж хөгжих зорилго тавин ажиллаж байна. Үүний үр дүнд компани тооцоолсон хоёр төрлийн үйлчилгээгээр нийт 12.8 тэрбум төгрөгийн орлого олох потенциалтай ба гурван жилийн хуримтлагдсан ашгийн хэмжээ нь 6.46 тэрбум төгрөгт хүрэх потенциалтай юм. 

Хөрөнгө оруулалтын санал

Төслийг хэрэгжүүлэхэд 625.6 сая төгрөг шаардлагатай ба хөрөнгө оруулагчид 250 сая төгрөг ба түүнээс дээш дүнгээр хөрөнгө оруулалт хийх боломжтой юм. Тус төсөлд хөрөнгө оруулалт хийх нь дараах давуу талуудтай юм. Үүнд: 

 

  1. Ирээдүйн үнэлгээ өсөх бодит потенциалтай.

  2. Хөгжлийн төлөвлөгөө нь бодит гүйцэтгэлээр баталгаажсан буюу youtube платформоос орлого олж эхэлсэн. 

  3. Зах зээл, чадамж, үр ашгийн талаасаа амжилттай хэрэгжих боломжтой. 

  4. Орлогын гүйцэтгэл 20% давахад хувьцаа эзэмшигчид өгөөж хүртэх боломжтой. 

  5. Компанийн хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадвар өндөр

 

Урилга: Хөрөнгө оруулагч та бүхнийг хөгжлийн өндөр потенциалтай, олон улсын контентийн бизнест хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн хамтран ажиллах хүсэлтэй бол “Аз фильм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Нямсүрэнтэй 88003530 дугаарын утсаар холбоо барина уу. 

Товч танилцуулга

Хөрөнгө оруулалтын танилцуулга

bottom of page