top of page
Elegant Abstract Background

Түгээмэл асуулт хариулт "Спек материалс" ХХК

"Спек материалс" ХХК-ийн хөрөнгө оруулалтын саналтай холбоотой түгээмэл асуулт хариултыг эндээс харна уу. Бид ирсэн асуулт бүрт хариулж, энэхүү хуудсанд нэмэх болно.


Хөрөнгө оруулагч 20 ба түүнээс дээш хувийг эзэмших хүсэлтэй бол яах вэ?

- Хөрөнгө оруулагчид 30 хүртэл хувийг эзэмших боломжтой. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын саналын хэсэгт өөрийн сонирхлоо илэрхийлж болно.


Хамтарч ажиллах гол нөхцөл, эсвэл гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох уу?

- Та саналаа өгч болно. Гэхдээ бид бүх сонирхогчдын ижил тэгш байдлыг хангах, мөн хамтын ажиллагааг харилцан ашигтай байлгах зорилгоор гол нөхцөл болон гэрээний саналуудаа бэлтгэсэн. Тиймээс таны санал бидэнтэй хамтарч ажиллах давуу тал болохгүй гэдгийг анхаарна уу.


Би өндрөөр үнэлнэ. Гэхдээ санхүүжилтээ 2024 оны II улиралд хийж болох уу?

- Боломжгүй. Бидний ажил цаг хугацаагаараа нарийн төлөвлөгдсөн байгаа.


Яагаад санхүүжилтээ авчихаад, хөрөнгө оруулагчийн нэр шилжүүлэх процесс хийгдэж байгаа вэ?

- Гэрээ байгуулсны дараа санхүүжилт бүрэн хийгдэхгүй байх гэх мэт хөрөнгө оруулагчийн талаас бизнесүүдэд тодорхой эрсдэл учруулдаг тохиолдол гарааны болон жижиг дунд бизнест түгээмэл байдаг. Бид энэ эрсдэлээс сэргийлэх зорилгоор санжүүжилт бүрэн хийгдсэний дараа хөрөнгө оруулагчийг албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн.


Та хөрөнгө оруулалтын саналын хэсэгт энд дарж буцна уу.


"Спек материалс" ХХК


bottom of page