“Трютлайз” ХХК
“Трютлайз” ХХК нь Монголын жижиг, дунд бизнес дэх хөрөнгө оруулалтын харилцааны
асуудлыг шийдвэрлэх, тус төрлийн харилцаанд мэргэжлийн шийдлүүдийг нэвтрүүлэх
замаар компанид бодит үнэ цэнэ, өсөлтийг бий болгох зорилгоор байгуулагдсан хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлтийн зөвлөх компани юм. Бид өөрсдийн шийдэл, үйл ажиллагааны загвараа хөрөнгө оруулагчдад танилцуулснаар одоогоор 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлснээс гадна одоогоор хоёр компанид хувьцаа эзэмшиж байна.
Хөрөнгө оруулалтын хороо
Хөрөнгө оруулалтын хороо (“Хороо”) нь Хөрөнгө оруулалт хүссэн аливаа компанийн хүсэлт, бизнес төлөвлөгөөтэй танилцсаны үндсэн дээр хөрөнгө оруулалт болон хөгжүүлэлт хийх хамтын ажиллагааны үндсэн чиглэл, зөвлөмжийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл эцсийн шийдвэр гаргахад зориулан боловсруулах зорилготой олон талт салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн чөлөөт бүтэц юм.
Ажиллах зарчим
Хороонд салбартаа таваас дээш жил туршлагатай мэргэжилтнүүд багтана.
Хороо нь сард нэг удаа хуралдана.
Нэг удаагийн хурал нь 5-с доошгүй гишүүнтэй байна.
Хорооны шийдвэр нь хөрөнгө оруулалт хийх эцсийн шийдвэр болохгүй.
Нэг удаагийн хурал нь 1-2 цаг үргэлжилнэ.
Хурлын товыг ажлын 5 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Хорооны гишүүдтэй компани гэрээ байгуулна.
Та бүхэн хурлаас авсан мэдээллийн нууцлах үүрэгтэй ба мэдээллийн нууцлалын гэрээ байгуулна.
Товлогдсон хуралд оролцох гишүүдийг компани бие даан сонгоно.
Бид туршлагатай мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн хөрөнгө оруулалтын чөлөөт хороог бүрдүүлж байгаа ба та бүхэн хорооны гишүүнд болохыг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү.
“Трютлайз” ХХК

Comments