Тухай:
“Трютлайз” ХХК нь Монголын жижиг, дунд бизнес дэх хөрөнгө оруулалтын харилцааны асуудлыг шийдвэрлэх, тус харилцаанд мэргэжлийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар компанид бодит үнэ цэнэ, өсөлтийг бий болгох зорилгоор байгуулагдсан хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлтийн зөвлөх компани юм. Бид 2020 онд “Хөх Үүр тур”, “Эрхэт буйгал”, “ЖиЭсБиТи” компаниудын төслүүдэд нийт 2.1 тэрбум төгрөгний санхүүжилтыг татан төвлөхүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай.
Шийдэл:
2021 оны хувьд бид хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх, бодит өсөлт бий болгох зорилгоор бизнес моделдоо томоохон өөрчлөлт хийж, тодорхой шийдлүүдээ хөгжүүлсэн. Тухайн шийдлүүдээр өөрсдийн хөрөнгө оруулалт хийсэн компанид туршин II дахь шатны хөрөнгө оруулалтыг амжилттай босгож, бизнесийн үнэлгээг нэг жилийн дотор 600%-д хүргэсэн амжилттай байна.
Хөрөнгө оруулагчид:
Бид өөрсдийн шинэлэг шийдэл, үйл ажиллагааны загвараа хөрөнгө оруулагчдад танилцуулснаар одоогийн байдлаар биднээр дамжуулан 10 гаруй хөрөнгө оруулагчид, нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлээд байна. 2021 онд багтан бид гурван бизнест хөрөнгө оруулалт хийх зорилготой байгаа ба энэ зорилгынхоо хүрээнд дараах компаниудыг хамтарч ажиллахыг урьж байна. Үүнд:
Хөрөнгө оруулалтын хийх компаниуд:
Хүнсний салбарын худалдаа, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажилладаг;
Бүтээгдэхүүний борлуулалт эхэлсэн;
Өсөлт, хөгжлийн төлөвлөгөө, төсөөлөлтэй;
Хөрөнгө оруулалтын бодлого: Хүнсний бус салбарууд, бусад шаардлагууд, бидний үйл ажиллагаанд хамаарахгүй бизнесүүд гэх мэт мэдээллийг манай компанийн хөрөнгө оруулалтын бодлогоос харна уу.
Хамтарч ажиллах санал авах эцсийн хугацаа: 2021 оны XI сарын 20
Хөрөнгө оруулалтын хэмжээ: 150-500 сая.төгрөг
Бид мэргэжлийн арга зүй, батлагдсан процессийн дагуу хөрөнгө оруулагчиддаа таны бизнесийг танилцуулж, “Truthlize Investment Vehicle (TIV)”-аар дамжуулан хамтран санхүүжүүлнэ. Бид компанийн засаглалын кодексийн зарчмын дагуу бүх хөрөнгө оруулагчийг төлөөлж, зөвхөн бид ажиллах бөгөөд танай компанийг бодит өсөлтөнд хүргэхийн тулд бизнесийн корпорэйт хандлага, бизнесийн тогтвортой өсөлтийн моделийг зэргийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллана.
Та бүхэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл энэхүү формыг бөглөнө үү. Бид тантай ажлын 1 өдөрт багтаан эргэн холбогдох болно.
Бидний үйл ажиллагааны тухай товч мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
“Truthlize” ХХК

Comments