Энэ бол 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн зуучлалын жижиг компани эдийн засгийн олон сорилтуудыг амжилттай даван туулж, гадаадын хөрөнгө оруулалт татан, өдгөө дөрөв дэх барилгын төслөө хэрэгжүүлж байгаа санхүү болон үл хөдлөх хөрөнгийн томоохон компани, нөгөө талд компанийн хэмжээ болон ажилтнуудын тоо ойролцоо, гадаад болон дотоодын нэр хүнд бүхий хөрөнгө оруулагчдаас олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан ч “дампуурсан” хоёр компанийн кэйс болон шинж чанар дээр тулгуурлан гаргаж, бусад дунд хэмжээний компаниудад туршиж баталсан, бизнесийн өсөлтийн загвар юм. 2019 онд "Mercy Corps" олон улсын байгууллага нь тус загварт үндэслэн хөдөө орон нутгийн бизнесүүдийг шинж чанарыг амжилттай үнэлж, зөвлөмж гаргасан туршлагатай.
Моделийн үндсэн зарчмыг товч өгүүлвэл Монголд компани тогтвортой өсөхийн тулд өөрсдийн брэнд, чадавхи, алсын хараа гэсэн гурван зүйлд төвлөрч, ашгаас гадна үнэ цэнээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай бөгөөд үүний тулд 10 алхмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг.
Бид портфел компаниуд, тэдгээрийн бизнес төлөвлөгөө, хөгжүүлэлтэнд дээрх зарчмыг баримталж ажиллахаар тохиролцдог. Мөн бидний бүх шатны дүн шинжилгээ (Due diligence), тайлангийн формат нь энэхүү моделд суурилсан боловсруулагдсан болно.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөмж, цаашид манай вэб сайт дээр үе шаттайгаар нийтлэгдэх болно.
Comments