Nuri 2.0 төсөл
Компанийн үйл ажиллагаа: “Nuri” ХХК нь 2018 онд Калифорнийн чийгийн улаан хорхойг Монголд авчран хоёр жилийн хугацаанд Монголд нутагшуулах, үржүүлэх, органик бордоо гаргаж авах судалгааны ажлыг амжилттай хийж, 2020 оноос үйлдвэрлэж эхлэн амжилттай ажиллаж байна. Тус органик бордоо нь хөрсийг эмчлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, ургалтын хурдыг богиносгох гэх мэт олон давуу талтай. Мөн үйлдвэрлэлийн дамжлагатаа түүхий эдээ ариутгах процессийг нэмсэн нь тариаланчдын хувьд ашиглахад том давуу талыг бий болгосон.
Компани одоогоор үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа 10-р хороололд өөрийн байрандаа явуулдаг ба Гачууртад түүхий эдээ бэлтгэж байна. Компани одоогоор ямар нэг өр төлбөргүй бөгөөд үндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнэлгээ 1.7 тэрбум төгрөг байна. Одоогоор жилд 40 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тогтмол худалдан авагчидтай болж, үйлдвэрлэл борлуулалтын үйл ажиллагаа тогтмолжиж чадсан.

Бизнесийн үйл ажиллагааны сорилт: Компани одоогоор хүчин чадлаа 100% ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа ч одоогийн хүчин чадлын хэмжээ нь харилцагчдын эрэлтийг хангаж чадахгүй байна. Энэ нь томоохон худалдан авагчидтай хамтран ажиллахад тодорхой саад учруулж байна. Мөн түүхий эд, түүний эдийг бэлтгэх цэгээсээ хол байрлаж байгаа нь компанийн ашигт ажиллагааг бууруулж байна.
Шийдэл: Бид энэхүү үйл ажиллагааг шийдвэрлэж, хөгжлийн дараагийн шатанд гарах зорилготой Nuri 2.0 төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:
1. Үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээ 1000 тн-д хүрнэ.
2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Төв аймгийн Батсүмбэр суманд бүхэлд нь шилжүүлж, түүхий эдтэйгээ ойр байршина.
3. 1 га хэмжээтэй газар бүхий 1800 м.кв обьектод үйл ажиллагаагаа явуулах болно.
4. Компанийн хүлээгдэж буй орлогын потенциал 5 жилийн хугацаанд 5.3 тэрбум төгрөгт хүрнэ.
5. Компанийн үндсэн баг дээр бизнес хөгжүүлэлт, санхүүгийн чиглэлийн туршлагатай мэргэжилтнүүд нэмэгдэх болно.
Зах зээлийн үндэслэл: Хүнс, газар тариалангийн бүтээгдэхүүний чанар, хүртээмжийн асуудал нь Монгол улсын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа тухай олон улсын байгууллагууд мэдээлж эхлээд байна. Тухайлбал FAO-н тайланд ургамлын гарц, чанараас шалтгаалан тариалангийн салбар нь хямралд орж болзошгүй 40 орны тоонд Монгол багтжээ. Түүнчлэн Монгол улсын нийт хөрсний 70 орчим хувь гэмтсэн байна.
Энэхүү нөхцөл байдал нь тариалан эрхлэгчдийг ургацын гарц, чанартаа анхаарах, органик хүнс тариалалтанд ач холбогдол өгөхийг шаардаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад 200 гаруй мянган тонн органик бордооны хэрэгцээ байгаа ба энэхүү хэрэгцээ цаашид өсөх хандлагатай байна. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр нь бордооны зах зээлийн эрэлтийг огцом нэмэгдүүлж байна. Монгол улсад бордооны 10 гаруй үйлдвэрлэгч байдаг ба эдгээрийн нийлүүлэлт нь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй хэмжээнд байна.
Төслийн санхүүжилт:
Санхүүжилтын хэмжээ: 650 сая.төг
Нэг хөрөнгө оруулагчийн санхүүжүүлэх доод хэмжээ: 200 сая.төг
Хөрөнгө оруулагчдад санал болгох хувь хэмжээ: 45%
Nuri 2.0 төсөлд хөрөнгө оруулалт хийхийн давуу талууд:
1. Бизнесийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд өсөлтийн шатандаа явж байгаа.
2. Цаашдын хөгжүүлэлтийн боломж өндөр.
3. Өрсөлдөх чадвар өндөр
4. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан.
5. Expreneur TIV-н бүрэлдэхүүн төсөл