top of page

Milkman 2.0

Сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн орчинд уламжлалт аргаар үйлдвэрлэдэг компанийг хөгжлийн дараагийн шатанд гаргах зорилготой төслийн хөрөнгө оруулалтын санал

"Milkman Delivery" ХХК

Компанийн тухай: “Милкмэн Дэливери” ХХК нь Сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн орчинд уламжлалт аргаар боловсруулан хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2021 оны III сард байгуулагдсан ба 2021 оны 11-р сард нэмэлт санхүүжилт авч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 6 дахин нэмэгдүүлсэн. Бид малчдаас шинэ сүү худалдан авч, 24 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Борлуулалтын 50 гаруй хувь нь цахимаар хийгддэг. Түүнчлэн манай бүтээгдэхүүнийг 200 гаруй хэрэглэгч 6-12 сарын хэрэглээгээ урьдчилан захиалдаг.   

 

Төсөл: Бид түүхий эд нийлүүлэлтээ тогтворжуулах, хүчин чадлаа нэмэгдүүлж эрэлтийг хангах зорилгоор өөрийн Ферм, Milkman Incubation төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслүүд хэрэгжсэнээр компанид 3 төрлийн үр дүн бий болно. Үүнд: 

 

  1. Түүхий эдийн үнэ тогтворжиж, нэгжийн дундаж өртөг 20 хүртэл хувиар буурна.

  2. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр борлуулалтын орлого жилд 50 хувиар нэмэгдэнэ.

  3. Экспортын чадамжтай болж, төслийн консепцио хэрэгжүүлэх боломжтой болно. 


Хөрөнгө оруулалтын зарим давуу талууд:

 

  1. Зах зээлийн өндөр потенциалтай.

  2. Хэрэглэгчдийн бэлэн баазтай.

  3. Экспортын санаачилгад бэлтгэж байгаа.

  4. Үйлдвэрлэлийн процесс, бизнес модел туршигдсан.

  5. Хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчдийн хамтын ажиллагааны гэрээтэй.

  6. Компанийн үүсгэн байгуулагчид урт хугацаанд ажиллах үүрэгтэй ба эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийнэ.

  7. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан. 

 

Хөрөнгө оруулалтын хэрэгцээ:

- Ферм: 400.0 сая.₮

- Үйлдвэрийн байр: 600.0 сая.₮

- Milkman Incubation: 500.0 сая.₮

Мэдээлэл авах утас: 9511-2189

bottom of page