top of page

Бодит өгөөж өгөхөд зориулагдсан

Жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны шийдлүүд

Truthlize consulting

Монголд гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулагчдын 87% нь өгөөж хүртэж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь хууль эрх зүйн орчин дутагдалтай байдаг бөгөөд хөрөнгө оруулагч компани хоёрын дунд харилцааны 5 бүлэг 15 асуудал тэдгээрийг санхүү, цаг хугацаа, нэр хүндийн эрсдэлд оруулж байна. 

Бид хувьцаа эзэмшигчдийн дунд үүсдэг асуудлыг нарийвчлан судалж, хууль эрх зүйн болон санхүүгийн элементүүдээр тус асуудлуудад шийдэл олж, “Truthlize consulting” үйлчилгээг загварчилсан. 

 

Truthlize consulting-ийн үр дүнд гарааны жижиг дунд компаниудын хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадамж нэмэгдэж, эрсдэл буурч, улмаар хувьцаа эзэмшигчид бодит үр өгөөж хүртэх, дараагийн шатны санхүүжилт авах чадамжийг нэмэгдүүлдэг. 

Гарааны болон жижиг дунд бизнесийг санхүүжүүлсэн болон санхүүжүүлэхээр бэлтгэж байгаа хөрөнгө оруулагчдад зориулагдсан.

Шийдлүүд

Дараах шийдлүүд харилцагчдад маань бодит үр дүн өгч, биднийг бусдаас ялгаруулдаг. 

Хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадамжийн дүн шинжилгээ

Бизнес хөгжүүлэлтийн чадамжийн

дүн шинжилгээ

Хувьцаа эзэмшигчдийн

өгөөжийн загвар

31 хүчин зүйлс бүхий

гол нөхцөлийн загвар

Бизнес хөгжүүлэлтийн үндсэн чиглэл боловсруулах 8+1 хөтөлбөр

Нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэх, компанийн хувьцааг зарах процесс

Биднийг сонгох шалтгаан

Арга зүй

Бидний хөгжүүлсэн арга зүй биднийг бусдаас ялгаруулдаг.

Туршлага

Жижиг дунд бизнесийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн чиглэлээр 10 гаруй жил ажилласан.

Стратеги

Бид цөөхөн төсөлд төвлөрч, чанартай гүйцэтгэхийг зорьдог.

Үр дүн

2023 онд цөөнгүй хувьцаа эзэмшигчид бодит өгөөж хүртсэн. 

Компаниудад

Санхүүжилтын зөвлөх үйлчилгээ
bottom of page